Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 1-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-02-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -14.5-15.3 градус хүйтэн, бусад сумуудад -17.0-25.1 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Алтай, Төгрөгт 0, Бугат, Бигэрт -1, Дарив, Эрдэнэд -2, Цээл, Чандмань, Баян-Уул, Тонхилд -3, бусад сумуудад -4-13 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Тайширт, Жаргаланд -38, Есөнбулагт -37, Гуулинд -36, Баян-Уул, Дэлгэрт -35, Цогт, Хөхморьтод -34, Тонхил, Дарив, Эрдэнэд -33, Шарга, Чандманьд -32, Цээл, Бугатад -31, бусад сумуудад -26-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-15 градус хүйтэн, бусад нутгаар -16-26 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 13, Эрдэнэд 12, Гуулинд 11, Тооройд 10, Тонхилд 8, Баян-Уул, Цээлд 7, бусад нутгаар 0-6 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -40, Жаргаланд -39, Есөнбулагт -38, Гуулин, Цогт, Дэлгэрт -37, Чандмань, Шарга, Даривт -36, Тонхил, Бугат, Хөхморьт, Эрдэнэ, Цээлд -35, бусад сумуудад -30-34 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Төгрөгт 1.7 мм, Халиунд 1.3 мм, Алтайд 0.8 мм, Есөнбулагт 0.6 мм, Баян-Уулд 0.5 мм, Тонхил, Хөхморьтод 0.3 мм, Тайшир, Цээлд 0.2 мм, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Шаргад 20 м/с, Тонхилд 19 м/с, Тоорой, Төгрөгт 18 м/с, Алтай, Есөнбулагт 17 м/с, Даривт 16 м/с, бусад сумуудад 9-15 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Жаргаланд 5225 /Бүрэн багт адуу 59, үхэр 114, хонь 623, ямаа 2456, Тээл багт адуу 6, үхэр 19, хонь 85, ямаа 299, Завхангол багт адуу 12, үхэр 36, хонь 696, ямаа 820/, Баян-Уулд 4617 / Баянбогд багт адуу 30, үхэр 25, хонь 130, ямаа 775, Чандмань хайрхан багт үхэр 6, хонь 289, ямаа 603, Баянхайрхан багт адуу 30, хонь 380, ямаа 460, Хүйсийн говь багт адуу 12, үхэр 13, хонь 123, ямаа 321, Алтангадас багт хонь 200, ямаа 200, Баянговь багт адуу 10, үхэр 10, хонь 500, ямаа 500/, Бугатад 574 / Биж багт адуу 20, үхэр 10, хонь 70, ямаа 50, Ферм багт адуу 20, үхэр 10, хонь 50, ямаа 200, Гаханч багт адуу 7, үхэр 2, хонь 20, ямаа 50, Сүж багт адуу 5, үхэр 10, хонь 10, ямаа 40/, Даривт 551 /1-р багт ямаа 8, хонь 7, 2-р багт адуу 6, хонь 83, үхэр 4, ямаа 240, 3-р багт адуу 2, үхэр 1, ямаа 124, хонь 76/, Тайширт 363 /Хуримт багт 103, Галуут багт 200, Далан багт 60/, Төгрөгт 110 /Хүрэнгол багт ямаа 30, Мааньт багт 20, Цагаан хайрхан багт хонь 15, ямаа 25/ толгой мал нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 1-р сарын байдлаар 11440 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2023 оны 1-р сарын 31-ний байдлаар Хөхморьтод 7 см, Жаргаланд 6 см, Тайширт 2 см, Баян-Уул, Есөнбулаг, Дарив, Цээл, Цогтод 1 см, Төгрөг, Халиунд 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.26 г/см3, Жаргаланд 0.23 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /